Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр товлосон.
Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болж хуралдааныг хойшлуулах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хуралдааны үед бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэх үүднээс тус хуралдааныг хойшлуулж, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9.30 цагт хийхээр товлож, магадлал гаргалаа.