Сэдэмж бичлэгийн уралдааны удирдамж

Shine LOGOЗорилго:     

Үндсэн хуулийн үзэл баримтлал болон түүний агуулгыг тайлбарлан таниулах, Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно.

 Хамрах хүрээ:

Сэдэмж[1] бичлэгийн уралдаанд хууль зүйн чиглэлийн бакалавр, магистр, докторын зэрэгтэй судлаачид, шүүгч, прокурор, өмгөөлөгч, багш, бусад ажилтан, иргэд хамрагдах боломжтой.

Зохион байгуулагч байгууллага: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Шагналын сан:
Тэргүүн байр -нэг Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Дэд байр -нэг Өргөмжлөл, 800.000 төгрөг
Гутгаар байр -нэг Өргөмжлөл, 500.000 төгрөг
Шалгаруулах үе шат:   Сэдэмж бичлэгийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
  • I шатанд сэдэмж бичлэгийг хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн оноо өгөх журмаар шилдэг 5 сэдэмж бичлэгийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.
  • II шатанд шалгарсан 5 сэдэмж бичлэгийг Үндсэн хуулийн цэцээс зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал дээр хэлэлцүүлэн, байр эзлүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулна.
Хугацаа:

Сэдэмж бичлэгийг 2015.12.4-ний өдрийн дотор Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвд хүлээн авна.

  • I шатны шалгаруулалт 2015.12.25-ны өдөр болно.
  • II шатны шалгаруулалт 2016.1.8-ны өдрийн 1000 цагт Үндсэн хуулийн цэцийн ордонд эхэлнэ.
Сэдэмж бичлэгт тавигдах агуулгын шаардлага:
  • Сэдэмж бичлэг нь шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх;
  • Асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай байх;
  • Сонгосон сэдвийн хүрээнд үндсэн санааг тодорхойлохдоо онол, практикийн талаас судалсан байх, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх;
  • Гадаад орны Үндсэн хуулийн шүүх, олон улсын эрх зүйн баримт бичигтэй харьцуулсан судалгаа хийсэн байх;
  • Статистик тоон үзүүлэлт ашигласан байх;
  • Сэдэмж бичлэгийг зөвхөн зарлагдсан сэдвийн хүрээнд бичнэ.
Сэдэмж бичлэгт тавигдах хэлбэрийн шаардлага:
  • Сэдэмж бичлэгийн мөр хоорондын зай single, Аrial, 12 font-оор бичигдсэн байх;
  • Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2.5 см зайтай байх;
  • Сэдэмж нь 7-15 нүүрээс хэтрэхгүй хэмжээтэй байна. Сэдэмжийг 1 хувь хэвлэж, хавтаслан ирүүлэх ба эхийг файл хэлбэрээр bayarjargaltsets@gmail.com гэсэн цахим хаягаар явуулсан байна.

Сэдэмж бичлэгийг бичихэд ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байна. Сэдэмж бичлэг нь урьд өмнө хэвлэгдээгүй, энэ сэдвээрээ илтгэл тавиагүй байна.

Уралдаанд оролцогч өөрийн товч намтар, танилцуулгыг /бакалаврын болон эрдмийн зэрэгтэй болохыг нотолсон баримт бичиг, утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаяг/ хавсаргаж ирүүлнэ.

Хугацаа хожимдсон, хэлбэрийн шаардлага хангаагүй, шууд хуулбарласан, зохиогчийн эрх зөрчсөн сэдэмжийг шалгаруулалтад оруулахгүй. Жич:
  1. Нийт оролцогчдод батламж гардуулна.
  2. Энэхүү уралдаанд шалгарсан сэдэмжийг Үндсэн хуулийн цэцээс эрхлэн сэтгүүлд нийтлүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын цагаар 62264623 дугаарын утас болон bayarjargaltsets@gmail.com гэсэн цахим хаягнаас лавлана уу. Сэдэмж бичлэгийн уралдааны сэдэв
  1. Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол
(Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг)
  1. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал
(Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэг)
  1. Үндсэн хуулийн дээд хяналт
(Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг)
  1. Монгол Улсын нэгдсэн тулгар төр
(Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсэг)
  1. Үндсэн хуулийн хариуцлага
  2. Төрөөс эдийн засгийг зохицуулах
(Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг)
  1. Жам ёсны ба оюун санааны эрх зүй (Естественное и позитивное право)
  2. Эрх чөлөө
(Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хоёрдугаар бүлэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг)
  1. Үндсэн хуулийн дэг журам
(Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт)
  1. Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох
  2. Нутгийн өөрөө удирдах ёс
  3. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал
(Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг)
  1. Хууль тогтоомж
(Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 8/ дахь заалт, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалт, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/ дэх заалт, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг)
  1. Нийгмийн дэг журам
(Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг)
  1. Нийгмийн хэв журам
(Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7/ дахь заалт)
  1. Иргэний нийгэм
(Үндсэн хуулийн удиртгал)
  1. Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичиг
(Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсэг)
  1. Хүний нэр төр, алдар хүнд
(Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17/ дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалт)
  1. Үндэсний аюулгүй байдал
(Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг)
  1. Эрх мэдэл хуваарилах ба төрийн эрх барих дээд байгууллага
(Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл)
  1. Ерөнхийлөгчийн хориг
(Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ дэх заалт)
  1. Улсын Их Хуралтай зөвшилцөх
(Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9/ ба бусад заалт)
  1. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах бүрэн эрх
(Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/ дэх заалт)
  1. Үндсэн хууль, хуулиар тогтоосон баталгаа

(Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 2/, Арван гуравдугаар зүйлийн 2/, Арван тавдугаар зүйлийн 1/, Арван зургадугаар зүйлийн 6/, 9/, 11/, 16/, 17/, Арван наймдугаар зүйлийн 3/, Хорин нэгдүгээр зүйлийн 4/, Хорин тавдугаар зүйлийн 4/, Хорин есдүгээр зүйлийн 1/, Гучин долдугаар зүйлийн 3/, Гучин наймдугаар зүйлийн 3/, Дөчин зургадугаар зүйлийн 3/, Дөчин наймдугаар зүйлийн 2/, Дөчин есдүгээр зүйлийн 5/, Тавин зургадугаар зүйлийн 3/, Тавин долдугаар зүйлийн 2/, Тавин есдүгээр зүйлийн 3/, Жаран гуравдугаар зүйлийн 3/, Жаран дөрөвдүгээр зүйлийн 3/ дахь заалт)

[1]Сэдэмж-Essay  Франц хэлний: 1) оролдлого; 2) өгүүллэг гэсэн утгатай үг. Үгийн гарал (этимологи) талаас нь үзвэл XII зууны үеэс гаралтай exagum буюу шүүх, шалгах, дэнслэх гэсэн латин үгнээс үүсэлтэй бөгөөд хувьсан өөрчлөгдсөөр essai гэдэг үг бий болсон. Эссэ нь тодорхой сэдвээр зохиогчийн санаа бодол, хувийн сэтгэгдлийг тусгасан, үргэлжилсэн үгээр бичигдсэн богино хэмжээний зохиомж, чөлөөт хэлбэрийн сэтгэмж, өгүүллэгийн утга зохиолын нэг хэлбэр юм. Манай зохиолчид энэ үгийг Эссээ, Эсээ, Исээ, Эссэ, Эссе гэх мэтээр “монголчлон” бичиж байна.