Б.Энхбаяр:“…олонхоороо хүч түрж орвол үүнийг зогсоох ямар нэгэн хүч байх ёстой. Тэр нь яах аргагүй Цэц.”

“Өдрийн сонин” УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай хийсэн ярилцлагаа  2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дугаарт нийтэлжээ. 

Тэрбээр, ярилцлагадаа, “Цэц Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн дүгнэлт гаргах бодлогыг үгүйсгэхгүй байгаа. Учир нь жишээлбэл, парламентын гишүүд магадгүй насаараа байх гээд өөрийнхөө бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг 40 жил байна гээд заачихвал яах юм бэ. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогддог байхыг болиулъя бид /УИХ-аас/ томилдог байна гээд өөрчилчихвөл яах юм бэ. Цэц ерөөсөө таалагдахгүй байна. Татан буулгая гээд шийдчихвэл яах юм бэ. Ерөөсөө монголчуудын эрх нь хэтрээд байгаа хувийн өмчтэй байхыг болиулъя гэвэл яах юм бэ. Ийм суурь асуудал руу парламентын гишүүд олонхоороо хүч түрж орвол үүнийг зогсоох ямар нэгэн хүч байх ёстой. Тэр нь яах аргагүй Цэц. Тиймээс суурь асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал үүнийг Цэц хэлэлцэж зогсоодог байх ёстой.” гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Uncategorized