Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлтийг Цэц гаргалаа

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад нийцсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

       Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн   51.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуульд нийцэж байна гэж  Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас дүгнэлээ.

Uncategorized