Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Дунд суудлын хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийхээр товлосон боловч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул уг хуралдааныг хойшлуулсан билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжсэн тул дээрх маргаан хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд  хийхээр товлолоо.

Uncategorized