Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ хүрээнд тэд Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим, Үндсэн хуулийн цэцийн музейн үзмэрийг сонирхон үзэж,  Монгол Улсад Үндсэн хуульт ёс  төлөвшиж ирсэн түүх болон Үндсэн хуулийн цэцийн эрх, үүрэг, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх  ажиллагаа, түүний дотор маргааныг хараат бус, ил тод хянан шийдвэрлэж буй талаар мэдээлэл авсан байна.

Ийнхүү иргэд Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцах, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцыг сонирхох бүрэн боломжтой байдаг билээ.

Uncategorized