Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 02 дугаар дүгнэлтийг гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2019 оны 66 дугаар тогтоол гаргасан тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 9 цаг 30 минутаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

Uncategorized