Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшлогдов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр сарын 7-ны өдрийн дунд суудлын хуралдаан хойшлогдов. Хуралдаанаар, Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байв.

Гэвч маргааны хамрах хүрээ, хөндөгдөх асуудал, түүнийг бүрэн гүйцэд шийдвэрлэх, мөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх шаардлагатай байна гэж Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн тул ийнхүү хуралдааныг хойшлуулав.

2018-11-07

Uncategorized