Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-ний өдөр хийх Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Сонгуулийн тухай хуульд, “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан байна. Энэ нь Үндсэн хуулийн Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шууд оролцох, болон сонгох, сонгогдох эрхтэй тухай заалтыг мөн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тус тус зөрчсөн  хэмээн нэр бүхий иргэд үзэж ийнхүү Үндсэн хуулийн цэцэд  хандсан байна. /2018.11.7/

Uncategorized