Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэн Ж.Занаа хандаж Улсын Их Хурлаас  2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дархлаажуулалт, болон эрүүл  мэндийн урьдчилан сэргийлэх  тарилгад  хамрагдах   үүргээ   биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй  бол  торгох  шийтгэл  хүлээлгэхээр  хуульчилсан нь  Үндсэн  хуульд  заасан иргэний   халдашгүй   чөлөөтэй    байх  эрхийг  зөрчсөн  эсэхийг  тогтоолгохоор  мэдээлэл, гомдол гаргажээ.

Уг мэдээлэл,  гомдлын  дагуу  үүссэн  маргааныг  хянан  хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд   суудлын  хуралдаан  2018 оны 9 дүгээр  сарын  26-ны  өдрийн  9.30  цагаас  Цэцийн хуралдааны танхимд эхлэхээр товлогдсон байна.

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Uncategorized