Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэх явцад уг маргааны зүйл нь төрийн институцуудын үйл ажиллагааны баталгаатай холбоотойгоор хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал гэж маргааны талууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааны шинжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай 2018 оны 17 дугаар магадлалыг гаргалаа.

Uncategorized