Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн холбогдох хэсгийг зөрчсөн” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өмнө нь 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасны дагуу хойшлуулаад байсан билээ.

Uncategorized