Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга БНХАУ-ын Элчин сайдтай уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг  2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  хүлээн авч уулзлаа.

zurag 1

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглээд, түүний биелэлтэд дээд хяналт тавьж ажилладаг Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа,  онцлогийн талаар танилцуулав. Мөн мөнхийн хөрш БНХАУ-ын адил чиг үүрэг бүхий  байгууллагатай ажил төрлийн холбоо тогтоох, Хятадын Үндсэн хууль судлалын чиглэлээр  судалгаа хийх, хамтран ажиллахын чухлыг дурдав.

zurag 2

Элчин сайд  Син Хаймин БНХАУ-ын хөгжлийн чиглэлийн талаар товч мэдээлэхдээ, ХКН-ын 19 дүгээр Их хурлаар БНХАУ-ын ирээдүйн хөгжлийн аугаа зураглалыг гаргасан гэдгийг тэмдэглээд Их хурлаас Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэдгийг мэдэгдсэн тухай танилцууллаа.

 БНХАУ Монгол Улстай хөгжлийн стратегиа уялдуулан, хөгжлийн ололтоо хуваалцаж, бүхий л салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэдгээ Элчин сайд илэрхийллээ.

 БНХАУ-ын Үндсэн хуулийн хяналтын тогтолцоо Монгол Улсынхаас өөр. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг Хятадын адил чиг үүрэг бүхий байгууллагатай харилцаа, холбоо тогтооход нь  анхаарч ажиллах зэргээр хамтран ажиллах нь  чухал гэж үзэж байна гэв.

Uncategorized