Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

_DSC0657

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, дээрх заалтын “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй...” гэсэн хэсгийн үйлчлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч

Uncategorized