ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО.

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн дээд цол /цагдаагийн тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар/-ыг хэрэглэж байсан удирдах албан тушаалтнуудын цолыг хураан авч, цагдаагийн ахлах цолны шатлалд оруулан цагдаагийн хурандаа цол олгон бууруулахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийг дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

Random Posts